.

Gegee Lyrics

Шөнөжин бодол үймэрч сүүмийгээд
Сөнөсөн гариг шиг шоронгийн хана илчгүй
Санаанд өчүүхэн оч гялсхийн улалзахад
Салхи сэвэрхэн үлээж бөхөөх юм
Дахилт:

Сэтгэлд түймэр асч, үер буулаа ч
Сараалжин цонх бодлыг мөхөөх юм
Сав ертөнц, хорвоо дээр
Ариун үнэн гэж байна уу? үгүй юу?
Хүйтэн цэвдэг энэ шоронгоос
Үхсэн ч, амьд ч хагацмаар байна би
Гэгээ рүү тэмүүлсэн миний чин хүсэл
Гянданд намайг үхлээ ч, хөврөн үргэлжилнэ
Авралын тэнгэр минь, аймшигт энэ гянданг
Аянгаар цахилан ниргэж, галаар түймэрдээч

Дахилт:

Сэтгэлд цас шуурч, аадар асгаравч
Нарсанд байгаа би ганцаардах юм
Сав ертөнц хорвоо дээр
Ариун үнэн гэж байна уу? үгүй юу?
Нарны гэрэлт энэ л хорвоодоо
Хүмүүс шиг амьдармаар байна би
Сэтгэлд түймэр асч, үер буулаа ч
Сараалжин цонх бодлыг мөхөөх юм
Сав ертөнц, хорвоо дээр
Ариун үнэн гэж байна уу? үгүй юу?
Хүйтэн цэвдэг энэ шоронгоос
Үхсэн ч, амьд ч хагацмаар байна би
Report lyrics