.

Ayalguu Lyrics

АЯЛГУУ

Монгол хүний найман дэм бүхнийг дээдлэн эгшиглэсэн
Морин хуурын саараа нь үгүй сайхан аялгуу
Зүүд нойронд энхийн дуулал болон сонсогдоод
Зүрх сэтгэлд эвийн ерөөл хэлэн хоногшоод
Алтрах нарны цацраг дор жаргалыг минь тэтгэж
Амьдрахнасны минь туршид сэтгэлийг минь хөглөсөн
Хуурын бишрэм эгшиг
Ай сайхан аялгуу

Цайдам талын тэнгэр уудмыг хуучлан уянгалсан
Цараа нь талбиу хуурын яруу сайхан аялгуу
Үй олонд минь эвийн сургаал хэлэн хүндлэгдээд
Үр хүүхдэд минь эцгийн сургаал шиг хайрлагдаад
Алтрах нарны цацраг дор жаргалыг минь тэтгэж
Амьдрах насны минь туршид сэтгэлийг минь хөглөсөн
Хуурын бишрэм эгшиг
Ай сайхан аялгуу

Магнаг дэлхийн амар амгаланг магтан дуулсан
Малчин ардын минь туульс хайлах хуурын аялгуу
Түмэн олныхоо сэтгэлд хөг болон яруусаад
Төр улсынхаа хөгжилд хүч нэмэн хүнгэнээд
Алтрах нарны цацраг дор жаргалыг минь тэтгээж
Амьдрах насны минь туршид сэтгэлийг минь хөглөсөн
Хуурын бишрэм эгшиг
Ай сайхан аялгуу

by Ob
Report lyrics