.

Picnic Lyrics

Урьд зурайх зам
Бүлээн салхи
Зогсоол дэлгүүр
Зөрөх машинууд
Шонгийн модод
Уулын бэл
Намхан толгод
Цайрах үүл
Шиврэх бороо
Чийгийн үнэр
Үүлэн чөлөө
Дугуй солонго
Чулуун овоо
Шороон зам
Өвс ногоо
Зорьсон газар

Цэнгэг агаар
Цэлмэг тэнгэр
Цэцгийн үнэр
Өтгөн ой шугуй
Голын чимээ
Хөхөө шувуу
Царцаан шаргиа
Модны сүүдэр
Түүдэг гал
Оройн хоол
Жижиг майхан
Гитарын аялгуу
Долоон бурхан
Хиймэл дагуул
Шил вино
Халуун яриа
Зөөлөн уруул
Төөнөх бие
Шөнийн жаргал
Өглөөний наран
Голын эрэг
Ойн цоорхой
Түүхий жимсүүд
Бэлэн гоймон

Ууттай хог
Урт хол зам
Хотын гэрэл
Машины утаа
Гэрлэн дохио
Төв шуудан
Гэрийн бараа
Гэгэлзэх сэтгэл
Report lyrics
Introduction to Nomads (2008)
Rain Picnic Over the Top Endless in Thought Highest Nomad Legends City Nomads Romance Illusion Modern Nomads
Top Cuthberth Lyrics