.

Шөнө дунд цас орж байна Lyrics

Хав хар тэнгэрээс цагаахан одод дуслана
Харанхуйд хэн нэгэн нь уйлж байна
Энэ ямар сэвсгэр зөөлөн
Энэ яасан сэрүүн аниргүй
aaa.....a...a...aaaa.......
Гэрэлтдэг нимгэн шөнийн өмсгөлтэй
Гэрийнхэ тагтан дээр би хөл нүцгэн зогсож байна

Өнө мөнхөд өвөл л байсан юм шиг
Шөнө дунд цас орж байна
aaa.....a...a...aaaa.......
Хэмгүй сайхан юм ертөнц даяар бударч
Хэн нэгэн нь аяархан санаа алдаж байна

Яагаад ч юм гуниг харанхуйн цасны гэгээнд
Яг над шиг нэгэн унтаж чадахгүй зогсож байна
aaa.....a...a...aaaa.......

Энэ ямар сэвсгэр зөөлөн
Энэ яасан сэрүүн аниргүй
aaa.....a...a...aaaa.......
Report lyrics