.

Алдагдсан аялгуу Lyrics

Зүүдэндээ үзсэн гэрэлт цамхаг руу
Зүглэн алхаж байна
Нойтон шалбааг
Хүйтэн бороонд
Хүрэх газраа
Ойртон ойртон дөхөж явна
Улам дөхөж явна
Сэтгэлд дулаахан сүүмийх гэрэл дунд
Бүжих миний зүрхэнд
Бас нэг нь дөхөж байгаа нь мэдрэгдээд
Хамт тэр хүрэх алсад
Бид хоёр ойртон ойртон дөхөж явна
Улам дөхөж явна
Миний төсөөлөл чиний мөрөөдөл
Нэг зүгт хөтлөлцөн хамтдаа
Харсан зүгтээ хамтдаа
Хүрэх газар хол
Хүлээх янз тэртээд үзэсгэлэнтэй

Миний төсөөлөл чиний мөрөөдөл
Нэг зүгт хөтлөлцөн хамтдаа
Харсан зүгтээ хамтдаа
Хүрэх газар хол
Хүлээх янз тэртээд үзэсгэлэнтэй
Report lyrics