.

Zereglee Lyrics

Ариухан гэнэнхэн уйлж дуулж эрхэлсэн насандаа
Алдрайхан чамдаа анхны хайрынхаа үгийг хэлсээн
Хөврөн урсах бодлын зэрэглээ зөвхөн чиний дүрийг ургасаар
Хүслийн тэвчээр эрхгүй алдраад сэтгэлдээ ганцхан чамайг хайрласаан
Ариухан гэнэнхэн уйлж дуулж эрхэлсэн насандаа
Амьдралын баяр баяслыг хамтдаа эдлэх гэж чамтай ханилсан
Учрал бүхэн сайхан байдаг урам гомдол нь ээлжлэх хорвоод
Уярал хайрыг зовлон жаргалыг хамтдаа эдлэх гэж чамайг хайрласан
Ариухан гэнэнхэн уйлж дуулж эрхэлсэн насандаа
Алдрайхан чамдаа анхны хайрынхаа үгийг хэлсэн
Хайр гэдэг богино үгэний учир юу юм бэ
Ханиа хайрлах хүний сэтгэл юм бол
Хатан дэлхий бүхнээс бүгдээс хүчтэй
Ганцхан зүрхээ чамдаа өгсөн юм

Ариухан гэнэнхэн уйлж дуулж эрхэлсэн насандаа
Амьдралын баяр баяслыг хамтдаа эдлэх гэж чамтай ханилсан

Хайр гэдэг богино үгэний учир юу билээ
Ханиа хайрлах хүний сэтгэл юм бол
Хатан дэлхий бүхнээс бүгдээс хүчтэй
Ганцхан зүрхээ чамдаа өгсөн юм
Хайр гэдэг богино үгэний учир юу юм бэ
Ханиа хайрлах хүний сэтгэл юм бол
Хатан дэлхий бүхнээс бүгдээс хүчтэй
Ганцхан зүрхээ чамдаа өгсөн юм
Report lyrics